Италичууд тэнгисийн цэргийн хүчиндээ зориулан үхрийн аргалаар ажилладаг хөлөг онгоцны хөдөлгүүр зохион бүтээхээр ханцуй шамлан ороод байна. Италийн томоохон үйлдвэрт тооцогддог Fincantieri энэ асуудалд судалгаа хийн ажиллаж байгаа аж.
Fincantieri-ийн судалгаа, инноваци хариуцсан дэд ерөнхийлөгч Массимо Дебенедетти хөдөө аж ахуйгаас гардаг биомасс, хүнсний хаягдлаар ажилладаг био түлшийг тэнгисийн цэргийн хөлөг онгоцны олборлодог түлшийг орлохуйц зүйл хэмээн харж байгаагаа мэдэгджээ.
Түүний хэлснээр судалгааны зорилго нь тэнгисийн хөлөг онгоцыг илүү экологид цэвэр болгох гэнэ. Италийн тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцнууд ирээдүйд ийм түлшний ачаар агаарт хүлэмжийн хий ялгаруулах нь багасах юм байна.
Тэгвэл үүнээс өмнөхөн Финляндад аргалаас хий дахин боловсруулах анхны ШТС-аа нээж буйгаа мэдээлж байсан. Янне, Вилле Вуоренмаа нарын фермерүүд 180 ферм эзэмшдэг. Аргалаас био хийх үйлдвэрлэх эхний төхөөрөмж нь 15 жилийн өмнө бий болж, үйлдвэрийнхээ цахилгаан эрчим хүчийг бүрэн хангаж байсан гэнэ.
Харин АНУ-д аргалаар цаас хийх гэж байна. Энгийн цаасыг хийхэд нэлээд хүнд үйл явцыг туулдаг. Харин аргалын тухайд натрийн гидроксидын уусмалаар боловсруулж, хэрэггүй биоматериалуудын үлдэгдлээс нь цэвэрлэдэг. Дараа нь натрийн гипохлоритоор цайруулдаг байна. Ерөнхийдөө үндсэн ажлыг нь үхрийн шүд, ходоод хоёр л гүйцэтгэнэ. Аргалыг целлюлоз болгон хэрэглэснээр ойгоо хамгаалаад зогсохгүй модны дутагдалтай газруудад том боломж болно гэдэгт мэргэжилтнүүд итгэлтэй байгаа аж.
Эх сурвалж: Мir24.tv