Польшид мэс засалчид бяцхан охины тасарсан толгойг залгах мэс засал хийжээ. Гурван настай охин зам тээврийн осолд орсны дараа толгой нь булчин, арьсан дээрээ л тогтож байсан гэнэ. Тиймээс хүүхдийг аврахын тулд өвөрмөц хагалгаа хийх шаардлагатай болжээ. Энэ оны долоодугаар сарын 6-нд Редзиково сууринд осолд орсон энэ охинд одоо удаан хугацааны нөхөн сэргээх эмчилгээ шаардлагатай байна.
“Охин үнэхээр азтай. Түүнийг эмчилгээний арвин их туршлагатай мэдрэлийн мэс засалчид аварлаа. Польшид ийм эмчилгээг өөр хэн ч хийж чадахгүй” хэмээн сэтгүүлчид тэмдэглэжээ.
Эх сурвалж: Focus.ua