Цэцэрлэг болон хүүхдүүдийг зайны сургалт руу шилжүүлэхэд хүргэж болох шалтгаанууд
2021-08-13 09:351min

2021-2020 оны хичээлийн жил есдүгээр сарын 1-нд эхэлж, ЕБС болон цэцэрлэгүүд тав хоног танхимаар тав хоног онлайнаар хичээллэхээр болсон. Сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэгүүд дараах тохиолдолд хичээлийг зайн сургалтад шилжүүлэх юм байна.
- Нэг ангид нэг хүүхэд өвчилбөл 14 хоногийн хугацаагаар зайн сургалт руу шилжинэ,
 - Тухайн давхарт гурван бүлэгт өвчлөл гарсан тохиолдолд ангийн байрлалаас хамаарч, корпус болон давхраар хэсэгчлэн хаана,
 - Өөр хоорондоо хамраалгүй байршилтай гурав болон түүнээс дээш бүлэгт халдвар бүртгэгдвэл цэцэрлэгийг бүхлээр нь зайн сургалтад шилжүүлнэ
 
Эрсдлээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоо чухал байна.
- Гэр-цэцэрлэг-гэрийн хооронд амны хаалт тогтмол зүүх /ангид маск зүүхгүй/
 - Гар халдваргүйжүүлэгчийг бэлтгэх
 - Гэртээ ам хоолойг байнга зайлах, гарыг тогтмол угаалгах
 - Шүдийг өглөө оройд гэртээ сайтар угаах
 - Өвчний шинж тэмдэг илэрсэн нөхцөлд цэцэрлэгт явуулахгүй байх
 - Бага насны хүүхдээ дагуулж олон нийтийн газраар явахгүй байх
 - Зайн сургалтын үед хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр багштай хамтран ажиллахыг зөвлөж байна гэж БШУЯ-наас мэдээллээ.
 
