Америкт халдвар дахин газар авч, дельта вирус хурдацтай тархаж буйн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн тоо эрс нэмэгдэж байна. Америкийн Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн тоо баримтаас үзвэл, Америкт коронавирусийн халдвараар оношлогдсон 1450 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нь халдварын хамгийн олон тохиолдол болж байна. Орон нутгийн эмнэлгүүд ачаалал ихтэй, эмнэлгийн дарамт дахинаар нэмэгдсэн байна.
“Өнөөдрийн Америк” сонины 9-ний мэдээнд, Флорида мужид хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн тоо өмнөх долоо хоногийн хэмжээнээс 13 хувиар нэмэгдсэн байна. Техас мужийн Хьюстон хотын анагаах ухааны төвийн эмч нар хэлэхдээ, тус эмнэлэгт өвчтөний ор хүрэлцэхгүй болж, өнгөрсөн 12 цагийн байдлаар нас барсан хүний тоо өнгөрсөн хагас жилийн нийт хэмжээнээс давсан гэжээ.
Америкийн Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн захирал Фрэнсис Коллинз хэлэхдээ, амны хаалт зүүж, вакцинд хамрагдах нь эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна, иймэрхүү арга хэмжээ авах нь заримдаа хүмүүсийн дургүйцлийг хүргэдэг. Бид яагаад өнөөдрийн түвшинд хүрээд байна, бид ингэх ёсгүй юм, халдвараас болж хүмүүс нас барж байна, бид хэт улс төржүүлээд байж болохгүй, харин илүү олон хүний амь насыг аврахын тулд ажиллах ёстой гэжээ.