Пакистанд 106 настай эмээ COVID-19-ийн “дельта” хувилбарын халдвар авсны дараа эдгэрэв

2021-08-09 09:501min0
03

Пакистанд Хасин Биби хэмээх 106 настай нэгэн эмээ коронавирусийн дельта хувилбарын халдвар авсныхаа дараа бүрэн эдгэрчээ.

Тэтгэврийн энэ хөгшиг Карачи хотын нэгэн эмнэлэгт эмчлүүлсэн аж. Эмнэлгийн ажилтнууд болон ар гэрийнхэн нь түүнийг эдгэрсэнд баяр хүргэж, бялуу хуваасан байна.

COVID-19-ийн дельта хувилбар нь анх Энэтхэгт илэрсэн юм. Өнгөрсөн сард энэ вирус дэлхийн олон оронд давамгайлж эхэлжээ.

Эх сурвалж: Mir24.tv

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй