Бэлгийн дарамт учруулсан хэрэгт холбогдоод байгаа Нью-Йорк мужийн амбан захирагч Куомо Эндрю Куомо сайн дураараа огцрох буюу импичмент зарлуулсан тохиолдолд орон гэргүй болж болзошгүй. Өдгөө тэрбээр Нью-Йорк мужийн нийслэл Олбани хотод байрлах амбан захирагчийн албан ёсны шилтгээнд хуулийн дагуу аж төрж байна.
Куомод өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгө байхгүй. Маунт-Киско хэмээх хотод байсан 4 өрөө байшингаа 2019 онд гэр бүл салахдаа эхнэртээ үлдээсэн бөгөөд тэр байшинг нь жилийн дараа 1,9 сая ам.доллараар зарсныг Foxnews мэдээлжээ.
Амбан захирагчийн дүү, CNN сувгийн хөтлөгч Крис Куомо нь Хэмптонд нэг байшинтай. Түүнчлэн Куомогийн ээж Нью-Йорк хотын төвд байртай.
Эндрю Куомо түүнчлэн охин дүү Мариягийнхаа нэг шилтгээнд очиж болно. Түүнийх нь нөхөр нь алдартай загвар зохион бүтээгч Кеннет Коул юм. Эднийх Вестчестер тойрогт болон Мартас-Виньъярд арлууд дээр байшинтай. Өөр хоёр эмэгтэй дүү Мэдлин, Маргарет нар нь мөн л Их Нью-Йоркт байртай.
Гэвч энэ бүх байр, байшингууд колониаль стилиэр баригдсан амбан захирагчийн шилтгээний хаана нь ч хүрэхгүй. Өргөн том талбайтай энэ шилтгээн нь хүлэмж, теннисний талбай, хаалттай усан сантай залгаа юм. Энэ байшинг одоогийн захирагчийн ээж Матильда Куомо засаж тохижуулжээ. Түүний нөхөр, Эндрюгийн эцэг Марио Куомо нь 1983-1994 онд Нью-Йорк мужийн амбан захирагч байсан аж.
Эх сурвалж: Kr.ru