Америкийн тагнуулын байгууллагууд коронавирусийг хамгийн анх илрүүлсэн Хятадын Ухань хотын лабораторийн судлаачдын судалж байсан 22 мянган вирусийн тухай мэдээллийг олж авчээ.
Тухайлбал, Хятадын засаг захиргаа 22 мянган вирусийн судалгаатай холбоотой мэдээллээ 2019 оны есдүгээр сард интернэтээс устгажээ. Харин Америкийн тагнуулууд мэдээллийг яаж олж авсан нь одоогоор тодорхойгүй байна. Сэтгүүлчид лабораторийн серверийг эвдэж ороод авсан байх магадлалтай гэж үзжээ.
“Тэр цагаас хойш Хятад ДЭМБ, эсвэл АНУ-д коронавирусийн эрт үеийн тохиолдлуудтай холбоотой боловсруулагдаагүй мэдээллүүдээ өгөхөөс татгалзсаар ирсэн” хэмээн уг материалд дурджээ.
Тэгвэл Тулейны их сургуулийн Анагаах ухааны факультетийн вирус судлаач Роберт Харри тагнуулынхны үйлдэл байдлыг ил болгож чадахгүй, учир нь үүнд шинэ мэдээлэл байхгүй байж мэднэ гэж мэдэгдэж байна.
Тагнуулчид АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденыхаа өгсөн, коронавирусийн гарал үүслийг 90 хоонгийн дотор илрүүлэх, гаргаж өгөх даалгавраар хийгдсэн аж.
Саяхан АНУ-ын Бүгд найрамдах нам коронавирусийн гарал үүслийн тухай баримт дэлгэсэн. Уг баримтад вирусийг лабораториос зугтан гарсан гэсэн бол намын төлөөлөл Майк МакКол бүр эрдэмтэд энэ талаар мэдэж байсан ч үнэнийг нуусан гэжээ.
Үүний хариуд БНХАУ-ын засаг захиргаа баримтыг худал хуурмаг гээд, АНУ-ыг өвчнийг өөрсдөө дэгдээсэн үнэнээ илчлэхийг шаардсан байна.
Эх сурвалж: Focus.ua