2021-2022 оны Хичээлийн жил есдүгээр сарын 1-нд эхэлнэ гэдгийг өнөөдөр Боловрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдэгдлээ. Хичээлийн шинэ жилтэй зэрэгцэн сургуулийн өмнөх насны боловсрол олгох цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа ч эхэлнэ.
Энэ намар 4, 5 настай хүүхдүүд ЕБС-ийн сурагчдын нэгэн адил есдүгээр сарын нэгнээс эхлээд 5 хоног танхимд 5 хоног цахимаар хичээллэх юм байна. Ковидын нөхцөл байдал сайжраагүй, дэлхий нийтэд коронавирусын шинэ хувилбарууд тарж байгаа учраас Ковидын эсрэг хууль улс орон даяар хэрэгжиж байгаа. Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гарч байгаа шийдвэрийг боловсролын бүх шатны байгууллагууд улсын ба хувийн гэсэн ялгаагүйгээр ижил хэмжээнд даган мөрдөх юм.