Та сэтгэл судлаач Дж.Холландын боловсруулсан мэргэжлийн хэв шинж тодорхойлох сорилыг бөглөн өөрт ямар мэргэжил тохирохыг тодорхойлоорой.
Америкийн сэтгэл судлаач Дж.Холланд бие хүний үнэлэмж, сонирхол, хандлага, сэдэл тэмүүллээс хамаарч хүнд мэргэжлийн 6 төрлийн хэв шинж байдгийг тодорхойлсон байна. Үүнд:
- Бодит үйл ажиллагааг эрхэмлэгч хэв шинж ( Realistic type)
- Судлаач, шинжээч хэв шинж (investigative type)
- Уран сайхны хэв шинж (Artistic type)
- Нийгмийн хэв шинж (Social type)
- Ажил хэрэгч хэв шинж (enterprising type)
- Стандартыг баримтлагч хэв шинж (Conventional type)
Түүний боловсруулсан 3 чиглэлийн сорилыг бөглөснөөр хувь хүнд аль төрлийн хэв шинж түлхүү байгааг тодорхойлох боломжтой юм.
Та доорх 3 чиглэлт сорилыг бөглөснөөр өөрийн мэргэжлийн болон хүсэл сонирхол, чадварын хэв шинжийг тодорхойлж чадна.
Өөрийн аль хэв шинж түлхүү байгааг тодорхойлж, түүнд тохирсон хөтөлбөр сонгон суралцах нь таны цаашдын ажил, амьдрал, замналд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна.
Сорилын асуултыг бөглөх, хариултаа авахын тулд энэхүү линк дээр дарж цааш үргэлжлүүлээрэй.
Эх сурвалж: МУИС