Өмнөговь аймагт дөрвөн иргэн усанд живж амь насаа алджээ. Тус аймгийн Онцгой комиссын мэдээлж байгаагаар 07 дугаар сарын 20-ноос энэ сарын 2 хүртэл хугацаанд аймгийн хэмжээнд иргэд усанд живж амь насаа алдсан тохиолдлууд гарчээ.
Өмнөговь аймгийн Ханбогд, Номгон, Баяндалай, Булган сумдын нутагт байрлах булаг, цөөрөмд өнгөрсөн долоо хоногт 14, 15, 18, 34 настай 4 иргэн живж амь насаа алдсан байна. Иймээс аялал зугаалгаар явахдаа архи согтууруулах ундааг хэрэглэхгүй байх мөн тогтоол ус болон, цөөрөмд орохгүй байх, хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулаа.