Туршилтын сэтгэл судлал нь хүн ба амьтны оюун ухаан, зан үйлийг судлахын тулд шинжлэх ухааны төрөл бүрийн арга зүйг ашигладаг сэтгэл судлалын дэд салбар юм.
Энэ салбараар мэргэших хүсэлтэй бакалавр болон төгсөлтийн дараах сургалтын оюутнууд зөвхөн сэтгэл судлалын дан ганц мэдлэгээс илүү судалгааны арга зүй шинжлэх ухааныг түлхүү судлах хэрэгтэй болдог.
Туршилтын сэтгэл судлаачид юу хийдэг вэ? Тэд байгууллага, засгийн газар, судалгааны төвүүд, их сургууль, амьтдын үүр болох ширэнгэн ой зэрэг төрөл бүрийн газруудад ажилладаг.
Эдгээр мэргэжилтнүүдийн зарим хэсэг нь оюутнуудад судалгааны арга зүйн талаар зааж сургадаг бол нөгөө хэсэг нь танин мэдэхүйн процесс, амьтны зан үйл, неврологи, бие хүн гэх мэт салбаруудад судалгаа хийдэг.
Туршилтын сэтгэл судлалын түүх:
- 1874 онд Вилгельм Вундтын бичсэн “Физиологийн сэтгэл судлалын зарчим” хэмээх бүтээл нь туршилтын сэтгэл судлалын салбарын анхны бүтээл болсон юм.
- 1875 онд Виллиам Жеймс АНУ-д сэтгэл судлалын лабораторыг байгуулсан. Гэхдээ энэхүү лаборатори нь туршилт явуулахаасаа илүү анги танхимд үзүүлэн мэт хийгдсэн ажээ.
- 1879 онд Вилгельм Вундт Германы Лайбцигийн их сургуульд туршилтын сэтгэл судлалын анхны лабораторыг байгуулсан. Орчин үеийн туршилтын сэтгэл судлалыг чухамхүү энэ үеэс эхлэлтэй гэж үздэг.
- 1883 онд Гари Стэнли Холл америкийн анхны туршилтын сэтгэл судлалын лабораторыг байгуулсан.
- 1885 онд Герман Эббингауз “Ой тогтоолт” номоо хэвлүүлсэн бөгөөд дараа нь англи хэлнээ хөрвүүлэхдээ “Ой тогтоолт. Туршилтын сэтгэл судлал дахь ач холбогдол” хэмээн нэрийг нь өөрчилсөн юм. Тэрээр энэхүү бүтээлдээ сургалт ба ой тогтоолтын туршилтыг өөртөө хэрхэн туршиж үзсэн тухайгаа бичсэн байдаг.
- 1887 онд Жорж Трюболл америкийн туршилтын сэтгэл судлалын салбарын анхны ном “Физиологийн сэтгэл судлалын элементүүд” бичсэн
- 1887 онд Жеймс Кэттелл дэлхийн туршилтын сэтгэл судлалын гурав дахь лабораторыг байгуулсан.
- 1889 онд Виллиам Жеймс “Сэтгэл судлалын зарчим” номоо бичсэн.
- Мари Витон Кэлкинс туршилтын сэтгэл судлалын анхны лабораторыг байгуулсан явдал нь туршилтын сэтгэл судлалд хувь нэмрээ оруулсан анхны эмэгтэй хүн болсон юм.
- 1958 онд Харри Харлов “Хайрын мөн чанар” номоо бичсэн бөгөөд үүнд Ресус сармагчны аттачмент ба хайр халамжийн талаар тайларласан юм.
- 1961 онд Алберт Бандура алдарт бобо хүүхэлдэйн туршилтаа явуулсан.
Туршилтын сэтгэл судлалд түгээмэл хэрэглэгддэг аргууд:
- Кейс судалгаа
- Хүчин зүйлсийн хамаарлын судалгаа
- Ажиглалт
Эх сурвалж: Psychology-mn