Хятадын Geely компани Xingzhi H8E хэмээх цоо шинэ цахилгаан ачааны машинаа танилцууллаа. DNC5047XXYBEVK1 индекс дор гаргасан энэхүү шинэ бүтээл нь Geely Sichuan TZ300XSM01 тогтмол соронзон бүхий цахилгаан хөдөлгүүрээр ажилладаг бөгөөд 100 кВт нэрлэсэн хүчин чадалтай юм байна.
Цахилгаан дамжуулалт нь литий-йон батарейгаар тэжээгддэг. Нэг бүрэн цэнэглэхэд 110 км зам туулдаг байна.
Энэхүү цахилгаан ачааны машин 2,95 тонн жинтэй, бүрэн ачсан тохиолдолд 4495 кг-аас хэтрэх ёсгүй юм байна. Цахилгаан машин 5 995 м урт, кузовын овор хэмжээ нь 4,14 м, өргөн нь 2,15 м, өндөр нь 2,15 м аж.