Дотоодод илэрч байгаа коронавирусын халдварын тохиолдол өнгөрсөн 24 цагт 1294 илэрч, 7 хүн нас баржээ. Илэрсэн 1 тохиолдлын 398 нь нийслэлд, 896 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Шинээр илэрсэн халдварын тохиолдлын 70 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Сүүлийн хоногуудад орон нутагт батлагдах халдварын тоо тогтмол өсч байна. Ялангуяа Баян-Өлгий, Дархан-Уул аймагт халдварын тохиолдол ихээр нэмэгдэж байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.