Дархлаажуулалтад бүрэн хамрагдсан зарим хүн COVID-19-ийн “дельта” омгийг дамжуулдаг байж болзошгүй хэмээн АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн тэргүүн Рошель Валенски мэдэгджээ.
Тэрбээр эрдэм шинжилгээний шинэ мэдээллээс дурдсан аж. Эндээс харахад “дельта” омог нь коронавирусийн бусад омгоос огт өөрөөр үйлчилдэг байна. Гэхдээ вакцинжуулалт коронавирусийн хүндрэлээс сэргийлдгээс гадна эмнэлэгт хэвтэх, цаашид халдварын улмаас үхэлд хүргэх эрсдэлээс сэргийлдэг гэдгийг шинжээч онцолжээ.
Эх сурвалж: Nsn.fm