АНУ-ын Калифорни мужид гарсан ойн их хэмжээний түймэр цаг уурын системд нөлөөлөхүйц хэмжээнд хүрчээ.
Түймрийн гал хүчтэй байгаагийн улмаас үүл хуралдаж, тэр хэрээр аянга цахилгаан гарах, салхи ширүүсэх эрсдэлтэй байна. Үүнээс болоод түймэр дэгдэх эрсдэлийг улам нэмэгдүүлнэ.
Калифорни мужийн ойд долоодугаар сарын дундаас эхлэн “Дикси” түймэр дэгдэж байна. Энэ түймрээс болоод хэт халалт үүсэх, ган гачиг нүүрлэх зэрэг уур амьсгалын хямрал үүсгэх магадлалтай байна.
“Дикси” түймрийг унтраах ажилд 5400 гал сөнөөгч оролцож байгаа хэдий ч түймрийн ердөө л 22%-ийг цурманд нь оруулж чаджээ. Галд 197 487 акр ой шатаж, суурьшмал бүсүүдэд хэдэн арван байшин барилгыг шатааж, замдаа таарсан бүхий л байгууламжийг үнсэн товрог болгожээ.
Эх сурвалж: Mignews.com