Бразил улсаас үүдэлтэй нийлүүлэлт буурах эрсдэл үүсэж, арабика сортын кофе 7 жилд байгаагүй рекорд түвшиндээ хүрч өсжээ.
Нью-Йоркийн ICE Futures бирж дээр фьючерсийн үнэ 2014 оны аравдугаар сараас хойш фунт нь анх удаа хоёр доллараас дээш давсан байна. Дэлхийн кофены томоохон үйлдвэрлэгч, экспортлогч Бразил улс энэ явдлаас өмнө сүүлийн 100-гаад жилд байгаагүй хүчтэй ган гачигт өртсөн юм. Үүний улмаас 20 жилд анх удаа үйлдвэрлэл нь огцом унажээ.
Үүнээс гадна Колумб, Вьетнам улс боомтын сааталд ороод байна. Энэ онд кофены хэрэглээ дэлхий даяар 2017 оноос хойш анх удаа үйлдвэрлэлээ давна гэж АНУ-ын Хөдөө аж ахуйн яам тооцоолсон. Арабика сорт нь дэлхийн үйлдвэрлэлийн 75%-ийг эзлэхээр байгаа бөгөөд үүнийг үндсэндээ Бразил, Колумбад ургуулдаг байна.
Бразил улын зүүн өмнөд хэсэг, Минас-Жерайс мужид зургаадугаар сард -1,2 градус хүрч хүйтэрснийг Бразилын үндэсний цаг уурын хүрээлэнгээс тогтоосон. Кофены тариалангийн талбайд температурын үзүүлэлт нь хүйтнийг зааж байгаад нүдэндээ ч итгээгүй тухай фермер Аиртон Гонсалвеш мэдэгджээ. Огцом хүйтнээс болоод тэрбээр 80 мянган кофены модоо тайрахаас өөр аргагүй болжээ.
Эх сурвалж: lenta.ru