Ховд аймагт өчигдөр орсон ширүүн борооны улмаас 18 айлын гэр, 10 хүсний дэлгүүр усанд автжээ. Тодруулбал, аймгийн Цэцэг сумын Цэцэг нуур багт 15:00-16:00 цагийн хооронд усархаг ширүүн бороо орж 5 мм тунадас буусан байна. Өнөөдрийн байдлаар тус сумын мэргэжлийн хяналтын албаныхан ажиллаж байгаа юм. Мөн тус аймгийн Алтай сумын Бодонч багийн Нарийн гэх газарт энэ сарын 26-нд үерт дөрвөн гэр, нэг адуу, 1 автомашин усанд автсан байна.