Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулах хороо тамирчдын өнөөдөр тамирчдын хотхонд байрлаж байгаа гадаадын гурван тамирчин мөн Олимпийн зохион байгуулалтанд ажиллаж буй гэрээт ажилтан, хэвлэл мэдээллийн гэсэн нийт 19 хүний коронавирусний шинжилгээний хариу шинээр эерэг гарсан гэж мэдэгдлээ. Энэ нь наадамтай холбоотой халдварын тохиолдол хамгийн олноор бүртгэгдсэн өдөр болж байна.
Гадаадын гурван тамирчин өнөөдрөс 14 хоног тусгаарлагдах юм байна. Зохион байгуулах хорооны мэдээлснээр, шинжилгээний хариу нь эерэг гарсан тамирчдын дунд Чех, Нидерландын тамирчид багтаж байгаа аж.
Долоодугаар сарын 1-нээс хойш Олимпын наадамтай холбоотой халдварын тохиолдол өнөөдрийн байдлаар 106-д хүрлээ. Тамирчдын хотхонд халдварын анхны тохиолдол өнгөрсөн бямба гарагт илэрсэн юм.
Олимпын наадам эхэлж байгаатай холбогдуулан Токиод өнөө оройноо эхлээд онцгой байдлын дэглэж тогтоогдоно. Энэ нь тус хотод хэрэгжиж байгаа дөрөв дэх удаагаа онцгой байдал болж байна. Онцгой байдлын дэглэм наймдугаар сарын 22 хүртэл хэрэгжих тул ирэх сарын 8 хүртэл үргэлжлэх аж.
Эх сурвалж: Асахи