2021-07-23 12:242min00

Фото мэдээ: Зуны Улаанбаатар

222169054_1172370316579722_1283462008766512754_n

Нийслэлийн хот тохижилтын газраас Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн 48 гудамж байршлын 50.5 га талбайн ногоон байгууламжийн арчилгаа, нөхөн сэргээлтийн ажлыг хариуцан ажилладаг.

Энэ хүрээнд Сүхбаатарын талбай болон авто замын уулзвар, аюулгүйн тойрог, хайс, хашлага, хөшөө дурсгалын орчимд гэх мэт 28 байршилд 195 мянган цэцэг, 32 байршилд 230 мянган ам метр зүлэг тарьжээ. Мөн гоёлын 20 мянган бут, 100 мянган хайлаас, 100 шинэс, 500 улиас тарьсан байна.

Түүнчлэн Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хотын өнгө үзэмжийг сайжруулах, 100 жилийн түүхийг иргэдэд сурталчлах зорилгоор өөрсдийн нөөц боломжоо ашиглан нэг наст ургамлаар шинэлэг дизайн бүхий зохиомжийг хийж байгаа аж.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй