Токио 2020” зуны олимпийн наадмын нээлт албан ёсоор эхлэхэд хоёрхон хоног үлдээд байна. Гэтэл тус наадамд оролцох нийт 71 тамирчин covid-19-ийн халдвар авсан нь тогтоогдоод байгаа нь олон нийтийг түгшээж байна. Нийт 71 тохиолдлын 31 нь гадаадын тамирчин, төлөөлөгчөөс бусад нь зохион байгуулагч талын хүмүүсээс илэрчээ.
Олимпийн наадмын зарим уралдаан тэмцээнүүд өнөөдрөөс /2021.07.21/ эхэлж байгаа юм. Тухайлбал, софтболын гурав, эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн зургаан тоглолт өнөөдөр зохион байгуулагдах аж.
Тус наадамд оролцож буй нийт тамирчид, багуудын тоотой харьцуулбал энэ тоо бага мэт боловч халдварын дэгдэлт олимпийн хотхоноос хальж, нутгийн иргэдийг хамарвал томоохон эрсдэл үүсэхээр байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. Олимпийн хотхонд нийтдээ 11 мянган хүн байрлаж байгаа
Хэрэв тамирчдын дунд халдварын тархалт огцом нэмэгдэж, нээлтийн арга хэмжээнд ивээн тэтгэгч компаниуд оролцохоос татгалзсаар байвал наадмыг цуцлах боломжтойг зохион байгуулагчид өчигдөр мэдэгджээ.
Энэ удаагийн олимпийн наадмын гол ивээн тэтгэгч “Тоёота Мотор” корпораци зар сурталчилгаагаа зогсоож байгаагаа саяхан мэдэгдсэн бол “NTT”, “Fujitsu”, “NEC” зэрэг компаниуд мөн адил шийдвэр гаргаж, төлөөлөгч нар нь нар нээлтийн үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн
Эх сурвалж: Kyodo News