2021 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлт танилцуулах тов хойшиллоо. Үндэсний статистикийн хороо 2021 оны эхний хагас жилийн байдлаар нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг 7 дугаар сарын 19-нд танилцуулах товлосон байв.
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргасан бөгөөд 7 дугаар сарын 16-ны ажлын өдрийг 24-ний өдөр шилжүүлж, 9 хоног амраах шийдвэрийг хэвээр үлдээсэн. Үүнтэй холбоотойгоор 2021 оны эхний улирлын байдлаар нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг 2021 оны 7 дугаар сарын 21-нд 11.30 цагт Үндэсний статистикийн хорооны фэйсбүүк пэйж хуудсаар шууд дамжуулан хүргэх болно гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.