Хадгалуулах уу, Хөрөнгө оруулах уу?
Бөндөөлэй хүү мөнгөний гахайндаа өөрийн мөнгийг хадгалдаг. Мөнгөний гахайгаа дүүрхээр бүх мөнгөө банкин дахь өөрийн хадагаламжиндаа хийдэг гэнэ. Бөндөөлэй банкнаас буцаж ирээд банкин дахь хадгаламжиндаа сэтгэл дундуур байв. Бөндөөлэй нийт 10 гахай дүүрэн мөнгө хадгалуулсан ч одоог хүртэл сонирхож байгаа зүйлээ худалдан авахад хүрэлцэхгүй байлаа. Бөндөөлэй сэтгэл дундуур байгаагаа ээждээ хэлж гэнэ.
Бөндөөлэй: Та намайг гахайн дотроо мөнгөө хадгалахын оронд банкинд хадгалуулвал илүү дээр гэж байсан.
Ээж: Тиймээ, банк чамд хадгалуулсаны чинь төлөө хүү өгнө шүү дээ. Яагаад сэтгэл дундуур байгаа юм бэ? Хүсэж байгаагаасаа багыг хадгалуулсан юмуу?
Бөндөөлэй: Банкинд мөнгөө хадгалуулахаар хадгаламж маш хурдан нэмэгдэнэ гэж бодож байсан. Гэвч банкны хадгаламжийн хүү нь миний худалдаж авах зүйлд маань хангалттай их биш байна.
Ээж: Банкны хүү маш бага учир чи хүссэн зүйлээ авахад их цаг хугацаа зарцуулах болно.
Бөндөөлэй: Тиймээ. Та намайг өөрийхөө дугуйг худалдан авахад тусална биздээ?
Ээж: Үгүй ээ. Дугуй худалдаж авахыг хүсэж байгаа нь чи өөрөө. Тэгэхээр худалдан авахад хангалттай болох хүртэл нь хүлээх хэрэгтэй.
Бөндөөлэй: Гэхдээ ээжээ, би дунд ангид орохоосоо өмнө дугуй авмаар байна
Ээж: Тэгвэл чи хадгалуулсан мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийж болно шүү дээ.
Бөндөөлэй: Хөрөнгө оруулах аа?
Ээж: Тиймээ, хөрөнгө оруулах нь хадгаламжинд хадгалахаас хурдан өсгөх арга шүү. Чи мөнгөө алдаж болох ч, ухаантай шийдвэр гаргаж хөрөнгө оруулалтаа удирдаж чадвал мөнгөө хадгаламжинд хадгалуулсанаас илүү ихийг олох боломжтой.
Бөндөөлэй: Үнэхээр үү?
Ээжийх нь хэлсэн санаа түүнд гайхамшигийн хаалгыг нээж өгсөн мэт санагдав.
Хэрэв та хөрөнгөө өсгөхийг хүсэж байгаа бол Хадгаламж болон Хөрөнгө оруулалтын алийг нь ч сонгож болно. Аль алинд нь давуу болон сул тал байгаа тул та шийдвэр гаргахаасаа өмнө сайн тунгаан бодох шаардлагатай.
Мөнгөө хадгалуулснаар танд банк хүү төлнө. Хэдийгээр мөнгө чинь сайн өсөхгүй ч, хөрөнгөө өсгөх хамгийн найдвартай, аюулгүй нь банкны хадгаламж юм. Хэрвээ та их хэмжээний мөнгө хадгалуулсан тохиолдолд таны мөнгө үйлдвэрлэл, үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт болж үндэсний эдийн засагт туслах болно.
Хүмүүс мөнгөө зөвхөн хадгаламжинд байршуулж зарцуулахгүй бол эдийн засаг хомсдолд орно. Ямар ч бизнест үйлдвэрлэл, худалдаа чухал. Хэрэв хүмүүс мөнгөө зарцуулахгүй бол цаашид юу ч худалдаж авч чадахгүй болно. Бизнесүүд ямар ч зүйл худалдаж чадахгүй болно. Бизнесийн байгууллагууд хомсдолд орж, ажилчид цалингаа авч чадахгүйд хүрнэ. Энэ нь хүмүүс ямар ч мөнгөгүй болж зарцуулалт ч тэр хэмжээгээр унах болно. Бизнесийн байгууллагууд ч дампуурах шалтгаан болно. Тиймээс энэ буруу тогтолцоо үргэлжилвэл эдийн засаг уналтад орно.
Хувьцаа худалдан авч хөрөнгө оруулалт хийх нь өгөөж ихтэй байна. Банкны хадгаламж нь тодорхой нэг хэмжээнд байх ч хөрөнгө оруулалтын өгөөж нь ямар ч хязгааргүй байдаг байна. Банкны хүү 3%-4% байдаг бодоход, хөрөнгө оруулалт хийхэд 10%, 50% бүр 100% ч хүрэх тохиолдол байна. Мөн үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийснээс хувьцаа авч хөрөнгө оруулалт хийвэл хэдийд ч бэлэн мөнгө болгох боломжтой болно. Өрсөлдөхүйц боловч хөрөнгө дутагдаж байгаа компанид хөрөнгө оруулалт хийвэл та тухайн компанийг хөгжүүлэхэд тусалж улмаар улсыхаа эдийн засагт туслахад дэмжлэг үзүүлж байна гэсэн үг. Хэдийгээр өгөөж ихтэй боловч бүх мөнгөө алдах эрсдэлтэй байдаг.
Төрөл | Хадгаламж | Хөрөнгө оруулалт |
Давуу тал |
|
|
Сул тал |
|
|
Хувьцааны хөрөнгө оруулалт гэж юу вэ?
Хувьцааны хөрөнгө оруулалтаас та ямар өгөөж авахыг хүсэж байна вэ? Нэгдүгээрт, та жилийн эцэст ноогдол ашиг авна. Хоёрдугаарт, та хямд худалдан авсан хувьцаагаа үнэтэй болох үед нь зарж ашиг олох боломжтой. Энэ ашгийг хөрөнгө нэмэгдүүлэх гэж нэрлэдэг. Жишээ нь: та “ААА” ХК-ны 10 ширхэг хувьцааг тус бүр нь 5,000 төгрөгөөр авсан гэж үзэе. Нэг жилийн дараа хувьцааны үнэ 10,000 болжээ. Хэрэв та хувьцаагаа зарвал нэг хувьцаанаас 5,000 төгрөгний ашиг олж нийт 50,000 төгрөгийн хөрөнгийг нэмэгдүүлсэн байна.
Ноогдол ашиг
Ноогдол ашиг нь компаниас хувьцаа эзэмшигчдэд төлж буй төлбөр юм. Жилдээ нэг эсвэл хоёр удаа хувьцаа эзэмшигчдэд хөрөнгө оруулалтын хэмжээгээр компаны ашгийг хувааж өгдөг.
Хэрэв та сүү уух дуртай бол сүүний үйлдвэрийн хувьцааг худалдан аваарай. Мөн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцоорой. Хэдийгээр та нэг ширхэг хувьцаатай байсан ч хуралд оролцож болно. Банк танд хадгаламжинд чинь хүү төлдөг шиг компани таны худалдан авсан хувьцаанд ноогдол ашиг өгнө. Хэрэв компани ямар ч ашиггүй ажиллавал танд ноогдол ашиг хуваарилагдахгүй.
Хувьцааг хаанаас худалдан авч, худалдаж болох вэ?
Хувьцааг хөрөнгийн биржээр арилжаалагддагыг та мэдэх үү? Тэгээд та хөрөнгийн бирж орох шаардлагатай гэж бодож байна уу? ҮГҮЙ шүү.
Таныг ямар нэгэн “ААА үнэт цаас”, “ААА брокерын байгууллага”-ыг харсан гэдэгт итгэлтэй байна. Тэдгээр газрууд нь хувьцааг худалдан авах, худалдах байгууллагууд юм. Та хамгийн ойрхон үнэт цаасны эсвэл брокерын компани дээр очоод данс нээлгэх хэрэгэтэй. Энэ нь банкинд данс нээхтэй ижил байдаг. Тэгээд дансандаа мөнгөө байршуулах хэрэгтэй. Одоо та хувьцаа худалдан авах, худалдахад бэлэн боллоо гэсэн үг. Та хувьцааны данс нээлгэснээр компьютер, ухаалаг гар утас ашиглан хувьцааны арилжаанд оролцож боломжтой болно.
Хүмүүс хувьцаа худалдан авах, худалдахдаа брокерийн компаниараа дамжуулан захиалга өгөөрэй. Брокерын компани чинь таны захиалгын дагуу хөрөнгийн бирж дээр оруулах болно. Хөрөнгийн бирж таны захиалгын төрөл үнийн дагуу тохирох хувьцааг сонгоод брокерийн компанид мэдэгдэх болно. Брокерын компани нь буцаагаад хэрэглэгчиддээ мэдэгдэнэ. Худалдан авагч нь хувьцаа авсан бичиг баримт аваад худалдагч тал нь мөнгөө авна. Эдгээр ихэнх үйл явц нь онлайнаар хийгдэнэ. Тиймээс хувьцааны бичиг баримт, мөнгө хоорондоо шууд солилцогдоно. Хөрөнгө оруулагч нь хувьцааны дансаараа дамжуулан гүйлгээгээ хянах боломжтой. Хэрэв тэд хувьцаагаа зарсан бол тэдний дансан дахь хувьцаа багасаж, мөнгө нь нэмэгдэх болно. Харин хувьцаа худалдаж авсан бол эсрэгээрээ мөнгө нь хасагдаж хувьцаа нь нэмэгдэх болно.
Эх сурвалж: frc.mn
1 comment
Хураа!! Wow I am Rush Qin from Mongolia Ect банкууд Ковид-19-ийн нөлөөгөөр аж ахуйн нэгж, иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор өөрөө идэвхжүүлдэг энгийн зээлийн гүйлгээ, автомашин, орон сууцны зээлийг 1.5%-ийн хүүтэй олгож эхэллээ. Зээлийн хэмжээ 20,000 евро – 250,000 евро Дансны ажилтанд цахим шуудан илгээнэ үү.
SERVICES@ECTBANKS.COM
Ectban.ks@outlook.com эсвэл зочилно уу
https://ectbanks.com/REG/