2021-07-16 11:201min00

Covid: 1364 тохиолдол бүртгэгдэж, 9 хүн нас баржээ

214664622_201341035139177_3744927024533468645_n

 Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.07.16) мэдээг Эрүүл мэндийн яам танилцууллаа. 

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 1364 шинэ тохиолдол батлагдаж, есөн хүн нас баржээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 769 нь Улаанбаатар хотод, 595 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна. Нас барсан есөн хүний зургаа нь эмэгтэй, гурав нь эрэгтэй. Ковидын халдвараар нас барсан хүний тоо 716-д хүрч байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 3730 иргэн эдгэрсэн бол 6286 хүн хөнгөн, 3078 хүн хүндэвтэр, 1029 хүн хүнд, 220 хүн маш хүнд байгаа гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй