Спутник V вакцины хоёрдугаар тунг хийлгэх хугацаа нь болсон иргэдийг өнөөдрөөс нас харгалзахгүйгээр хамруулж эхэлжээ.
Тодруулбал, өмнө нь Засгийн газрын шугамаар ОХУ-аас оруулж ирсэн Спутник V вакцины эхний 10,000 тунг 65-аас дээш насны иргэдэд хийж байсан.
Харин өчигдөр манай улс тус вакцины хоёрдугаар тунгаас 20,000 ширхгийг хүлээж авснаар хоёрдугаар тунг нас харгалзахгүй хийх боломжтой болжээ.