АНУ-ын засаг захиргаа нефтийн олборлолтыг нэмэгдүүлэх асуудлаар харилцан буулт хийж, тохиролцоонд хүрэхийг ОПЕК-ийн орнуудад уриалж байгаа талаар Блүүмбэрг мэдээлжээ.
Блүүмбэрг мэдээлэлдээ “Хэдийгээр АНУ хэлэлцээнд оролцохгүй байгаа боловч Вашингтон “ОПЕК +” бүлгийн хэлэлцүүлэг, тэдгээрийн “COVID-19” цар тахлын үр дагавраас дэлхийн эдийн засгийн сэргэлтэд үзүүлэх нөлөөг анхааралтай ажиглаж байна. АНУ-ын засаг захиргаа олборлолтыг нэмэгдүүлэх асуудлаарх хэлэлцээг урагшлуулахын тулд харилцан буулт хийсэн шийдэлд хүрэхийг уриалж байна” гэж Цагаан ордны төлөөлөгч мэдэгдсэн тухай дурьджээ.
“ОПЕК+” бүлгийн сайд нарын уулзалт даваа гарагт болох ёстой байсан боловч цуцлагдаад байна. Ингэснээр хуралдаан дөрөв дэх удаагийн хойшилж байгаа аж. Венийн хэлэлцээрт нэгдсэн орнуудын сайд нар ирэх наймдугаар сараас олборлох хэмжээг зургаадугаар сарын 30-наас долоодугаар сарын 1-ний хооронд тохиролцох ёстой байсан Саудын Араб, АНЭУ-ын хоорондын зөрөлдөөн хэлэлцээг саатуулаад байна.
Б.Ирээдүй