Үер уснаас үүдэлтэй цахилгааны аюул эрсдэл үүсгэж болзошгүй байгаа тул сэрэмжлүүлж байна

2021-07-06 08:001min0
11

Сүүлийн өдрүүдэд үе үе орж буй дуу цахилгаантай ширүүн бороо нь үер уснаас үүдэлтэй цахилгааны аюул эрсдэл үүсгэж болзошгүй байгаа тул сэрэмжлүүлж байна.

  • Тог тасарсан бол гэмтлийг засаж хэрэглээг сэргээтэл хүлээцтэй байж дур мэдэн үйлдэл хийхгүй байх,
  • Цахилгааны дэд станц, щит байгууламж үерт автсан, мөн тэдгээрийн ойролцоо ус тогтсон байвал яаралтай дуудлага өгөх, хүн мал амьтан аль болох ойртуулахгүй байх арга хэмжээг боломжоороо авах,
  • Цахилгааны щит, байшин барилгын хонгилын давхарт ус орохоос урьдчилан сэргийлэх. Шаардлагатай бол үерийн ус зайлуулах суваг татах, цахилгааны щит, самбарыг 1.5 метрээс багагүй өндөрт байрлуулах г.м,
  • Ил задгай цахилгааны утас, кабель байгаа эсэхийг нягтлах, залгаастай болон шалбарсан кабель, утас байвал яаралтай мэргэжлийн байгууллагад мэдэгдэх, засварлуулах,
  • Цахилгааны холбогдолтой ил гэмтэл байвал 70047004 лавлах утас болон цахилгаан хэрэглэгч аппликэйшнээр зураг, хаяг байршлыг баталгаажуулан илгээх , 137004 дугаарт мессэжээр мэдээлэх боломжтой.

Дээрх зөвлөмжийг ойр тойрныхон ялангуяа хүүхэд багачуудад хэлж анхааруулан өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.
Цахилгааны_аюулгүй_байдлыг_сахья

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй