Ахлах ахлагч Э.Даваажамц 33 дахь өдрөө гүйсээр Улаанбаатарт орж ирлээ

Ховд аймгийн Буянт сумын харьяат, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц Ховд хотоос Улаанбаатар хот хүртэл 1500 км зайд гүйхээр 6 дугаар сарын 2-ны өдөр гараанаас гарсан.
Тэгвэл өнөөдөр зорилгоо биелүүлж 3 дахь өдрөө Улаанбаатарт орж ирлээ.
Монгол цэргийн эр зориг, тэвчээр хатуужлыг биеэрээ үлгэрлэн үзүүлж яваа энэ залуу Монгол Улсын холын зайн гүйлтийн рекордыг эвдээд байгаа аж.