Архангайд хурдан морины үсэргээний үеэр 6 настай хүүхэд энджээ

2021-07-02 15:531min0
mori

Архангай аймагт морины сунгаанд оролцож байсан хүүхэд мориноос унаж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, өчигдөр тус аймгийн Өлзийт сумын нутагт орших Зодохын хөндий гэх газарт морины сунгаа болсон бөгөөд энэ үеэр зургаан настай хүүхэд мориноос унаж, энджээ.

Уг хэргийг одоогоор Архангай аймаг дахь цагдаагийн газар шалгаж байгаа аж.

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй