Орон сууцны халаалт ирэхтэй зэрэгцэн агаар хуурайшдаг. Агаарын чийгшил ба хуурайшилт нь хүний бие организмд их нөлөөтэй. Иймээс таарсан чийгшилийг барих нь их чухал. Хэт хуурай агаартай нөхцөлд нүд, арьс, амьсгалын зам хоолой хуурайшиж тоосоор дамжин харшил сэдрэх боломжтой.
Чийг дутагдсанаас тасалгааны ургамал хүртэл навч нь хатаж толбо үүсдэг. Тавилга болон хөгжмийн зэмсэг гаждаг. Гэтэл илүүдсэн чийгшил өрөөний тааз, булан, хананд мөөгөнцөр үүсгэж үүгээр нэвчигдсэн агаар хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлөнө. Иймд өрөөний чийгшилийг 40-60%д барих нь хамгийн зөв юм. Чийгшилийг гигрометр гэдэг багажаар хэмждэг ба гэрийн нөхцөлд барагцаагаар тодорхойлох арга бол стакантай усыг хөргөгчинд 3 цаг хөргөж 3-5 градус болсоны дараа гаргаж халаах хэрэгсэлээс хол тавина.
Хэрвээ стаканы гадар тал хөлөрсөний дараа 5 мин болоод хуурай болбол хуурайшил их, 5 минутын дараа ч хөлөрсөн хэвээр бол чийгшил таарсан, хэрвээ ус хана даган гоожиж байвал чийгшил их байна гэж тодорхойлно. Хуурайшилтай тохиолдолд агаар чийгшүүлэгч хэрэглэх ба байхгүй тохиолдолд халаах хэрэгсэл дээр нойтон даавуу тавих устай сав хажууд нь байрлуулахаас гадна угаасан хувцасаа хатаах, усанд орсоны дараа хаалга нээлттэй орхих, тасалгааны ургамал болон аквариум ч агаар чийгшүүлэх үүрэгтэй.
Хэрвээ чийгшил их тохиолдолд агаар хатаагч хэрэглэнэ. Мөн агаар солилцоог нэмэгдүүлж байнга цонхоор агааржуулах хэрэгтэй. Гадаа илүү чийгтэй тохиолдолд ч үйлчлэнэ. Гал тогоо, ариун цэврийн болон угаалгын өрөөнд татах сэнс тавих, сэнстэй тосон халаагуур тавих, нар тусахад чөлөөтөй хөшиг нээлттэй орхих зэргээр агаар хуурайшуулна. Өрөөний чанартай агаар нь хүний бие организмд нөлөөлөхөөс гадна харшилт болон архаг хууч өвчнөөс сэргийлнэ. Иймээс чийгшилийн хэмжээг тодорхойлж хэвийн түвшинд барих нь хамгийн чухал юм.
Г.Оюун