Өнөөдрийн байдлаар “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийт 1,178,409 хүн хамрагдсанаас 1,170,998 хүн хепатет В,С вирусийн илрүүлэг, 7411 хүн баталгаажуулах, 119,610 хүн идэвхжил тодорхойлох шинжилгээ өгч элэгний өвчлөлөөс урьдчилан сэргийллээ.
Иргэд, даатгуулагч та бүхэн ЭМД-аараа элэгний B,C вирусийн илрүүлэг шинжилгээнд хамрагдахыг хүсвэл ЭМДЕГ-тай гэрээт лабораториудад хандаж элэгний өвчлөлөөс өөрийгөө хамгаалаарай.