Приус онхолдож, гурван хүн нас баржээ

2017-07-04 09:431min0
4di8eb2fhdqddn3fl4dfu3nl25

Орон нутгийн зам тээврийн ослын улмаас өнгөрсөн амралтын өдрөөр 8 хүний амь нас хохирч, 1 хүн гэмтжээ.

Тухайлбал Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг асфальтан замд T.Landcruiser маркийн автомашин онхолдож, зорчигч 67 настай Б, 8 настай А нарын 2 хүний амь нас хохирсон байна.

Мөн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг Эрийн овоо гэх газар асфальтан замд T.prius маркийн автомашин онхолдож, жолооч 72 настай М, 57 настай Д, 6 настай С нарын 3 хүний амь нас хохирчээ.

Дээрхи хэргүүдийг аймгийн Цагдаагийн газар, хэлтэст шалгаж байна.

Г.Тэгшсүрэн

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй