Хувийн зардлаараа амны хаалт оёж сурагчдадаа тараасан багшид Боловсрол, Шинжлэх ухааны сайд сарын цалинтай нь тэнцэх мөнгөөр урамшууллаа.
Энэ тухай Л.Энх-Амгалан сайд өөрийн цахим хуудсаараа хуваалцахдаа хүний сэтгэл, урам хоёрыг мялаах сайхан байдаг хэмээн цахим хуудсандаа энэхүү мэдээг хуваалцжээ.
Тэрбээр “Цар тахлын хүнд үед сайхан санаачлага гаргаж, хувийн зардлаар сургуулийнхаа мянга гаран хүүхдүүдэд амны хаалт оёж, сурагчдынхаа эрүүл мэндийг эрсдлээс хамгаалсан Хөдөлмөрийн багш Х.Долгорсүрэнд сайдын нэрэмжит талархал, сарын цалинтай нь тэнцэх мөнгөн шагналаар урамшууллаа. Хүний сэтгэл, урам хоёрыг мялаах сайхан байдаг шүү. Багшдаа өндөр амжилт хүсье” гэв.