Холимог тулааны тамирчин, “Монгол нинжа дайчид” шоуны шилдэг оролцогч Б.Баттөр буюу Ангууч “Ододтой бүжиглэе” шоуны ялагчийн шагнал 50 сая төгрөгийг НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-д хандивлажээ.
НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF) Б.Баттөрийн хандивласан мөнгөнөөс гадна 50 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, нийт 100 сая төгрөгөөр “Өнөр бүл” хүүхэд асрах төвд хүүхдүүдийг бие хамгаалах урлагаар хичээллэхэд нь зориулж, бүрэн тохижуулсан бэлтгэлийн заалтай жюүжицүгийн клуб байгуулж өгөхөөр болжээ.
Энэ талаараа холимог тулааны тамирчин Б.Баттөр өөрийн сошиал хуудсаараа дамжуулан “Миний бие бүх зүйлд өөрийн хүсэл зоригоор оролцдог. Хүүхэд бүрт тэгш боломж бий болно. Миний хандивласан мөнгөөр барьж байгуулах “Өнөр бүл” хүүхдийн төвийн бэлтгэлийн заалнаас ирээдүйн Олимп, дэлхийн аваргууд маш олон төрөх болтугай” гэв.
Л.Баяр