Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Зургадугаар сарын 26-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт 10,439 шинжилгээг лабораторид хийсэн байна. Үүнээс 2,432 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын дотоодын халдвар 108,880 болж, нийт халдварын тоо 109,694 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Батлагдсан тохиолдлын 1,519 Улаанбаатар хотод, орон нутагт 909, эмнэлгээс шалгаалах гурав, зөөвөрлөгдсөн нэг тохиолдол батлагдлаа.
Сүүлийн 24 цагт арван гурван хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Нийтдээ 518 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Нийтдээ 14,130 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 241
- Хүнд 1,095
- Хүндэвтэр 3,352
- Хөнгөн 9450 хүн байна.
Сүүлийн 24 цагт эмнэлгээс 586 хүн эдгэрэн гарсан бол 621 хүн гэрийн хяналтаас гарч, нийт 1,207 хүн эдгэрчээ. Улсын хэмжээнд нийт эдгэрэлтийн тоо 69,958 боллоо.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байгаа 25,052 хүн байна.
Хоёр дахь дэгдэлт:
Хөдөө орон нутагт сүүлийн 24 цагт 909 тохиолдол шинээр бүртгэгдсэн ба нийт халдварын тоо 22,271 боллоо.
Хөдөө орон нутагт бүртгэгдсэн тохиолдлыг аймаг тус бүрээр задалбал:
- Архангай аймагт +45
- Сэлэнгэ аймагт +64
- Хэнтий аймагт +7
- Дорнод аймагт +36
- Сүхбаатар аймагт +3
- Говьсүмбэр +0
- Дундговь аймагт +24
- Төв аймагт +135
- Булган аймагт +34
- Хөвсгөл аймагт +38
- Баянхонгор аймагт +53
- Өвөрхангай аймагт +87
- Говь-Алтай аймагт +38
- Увс аймагт +32
- Ховд аймагт +26
- Баян-Өлгий аймагт +0
- Завхан аймаг+38
- Дархан-Уул аймагт +121
- Орхон аймагт +97 тохиолдол тус тус бүртгэгджээ.
М.Лхагвабаяр