2021-06-25 11:331min00

Улаанбаатарт 1,231, орон нутагт 1,040 тохиолдол бүртгэгджээ

covid5

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг  ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.

Зургадугаар сарын 24-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт 12,559 шинжилгээг  лабораторид хийсэн байна. Үүнээс 2,271 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын дотоодын халдвар 104,091 болжнийт халдварын тоо 104,900 боллоо.

Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,

Батлагдсан тохиолдлын 1,231 Улаанбаатар хотод, орон нутагт  1,040 тохиолдол батлагдлаа.

 

Л.Баяр