Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Зургадугаар сарын 24-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт 12,559 шинжилгээг лабораторид хийсэн байна. Үүнээс 2,271 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын дотоодын халдвар 104,091 болж, нийт халдварын тоо 104,900 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Батлагдсан тохиолдлын 1,231 Улаанбаатар хотод, орон нутагт 1,040 тохиолдол батлагдлаа.
Сүүлийн 24 цагт арван нэгэн хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Нийтдээ 493 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Мөн ковидын бус шалтгаант нас баралт хоёр бүртгэгдлээ. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Нийтдээ 13,896 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 239
- Хүнд 1,144
- Хүндэвтэр 3,149
- Хөнгөн 8, 764 хүн байна.
Сүүлийн 24 цагт эмнэлгээс 570 хүн эдгэрэн гарсан бол 407 хүн гэрийн хяналтаас гарлаа. Улсын хэмжээнд нийт эдгэрэлтийн тоо 67,579 боллоо.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байгаа 22,630 хүн байна.
Хоёр дахь дэгдэлт:
Хөдөө орон нутагт сүүлийн 24 цагт 1,040 тохиолдол шинээр бүртгэгдсэн ба нийт халдварын тоо 20,228 боллоо.
Хөдөө орон нутагт бүртгэгдсэн тохиолдлыг аймаг тус бүрээр задалбал:
- Архангай аймагт +29
- Булган аймагт +49
- Сэлэнгэ аймагт +42
- Хэнтий аймагт +65
- Дорнод аймагт +28
- Сүхбаатар аймагт +17
- Говьсүмбэр +12
- Дундговь аймагт +68
- Төв аймагт +24
- Булган аймагт +41
- Хөвсгөл аймагт +41
- Баянхонгор аймагт +83
- Өвөрхангай аймагт +29
- Говь-Алтай аймагт +84
- Увс аймагт +55
- Ховд аймагт +36
- Баян-Өлгий аймагт +14
- Завхан аймаг+70
- Дархан-Уул аймагт +150
- Орхон аймагт +131 тохиолдол тус тус бүртгэгджээ.
М.Лхагвабаяр