МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сонгогдлоо

2021-06-25 09:311min0
Оюун-Эрдэнэ

Монгол ардын намын Удирдах зөвлөл өчигөдр хуралдаж, У.Хүрэлсүх намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлсэн бөгөөд УЗ-ийн гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн юм.

Харин өнөөдөр МАН-ын бага хурал хуралдаж, хуралдаанд оролцогчид 100 хувь Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр сонгосон байна. Энэ тухай тус намын бага хурлын гишүүд цахим хуудсаараа мэдээлж эхлээд байна.

Б.Ирээдүй

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй