2021-06-23 14:281min00

Ирэх даваа гарагаас 12-оос дээш насны хүүхдүүдийг вакцинд хамруулна

vac

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар болон дархлаажуулалттай холбоотой асуудлыг танилцуулжээ. Ирэх даваа гарагаас эхэлж 12-15-насны хүүхдүүдийг дархлаажуулах болсон талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.

Тэрбээр “Засгийн газар хүүхдүүдийг дархлаажуулах асуудалд нухацтай хандаж байгаа. Эмийн хатуу зохицуулалттай улсууд 12-15 насны хүүхдүүдээ Pfizer вакцинаа дархлаажуулж эхэлсэн. Монгол Улс тодорхой судалгаануудыг хийж, үйлдвэрлэгч компаниас зөвлөмж авсан. Зөвлөмжид 12-15 насны хүүхдүүдийг дархлаажуулах боломжтойг тусгасан байгаа.

Мөн Даваа гарагт ДЭМБ-ын холбогдох байгууллагуудад хүсэлт тавьж, зөвшөөрлийг аваад байна. Албан ёсны зөвлөмж нь энэ долоо хоногт ирнэ. Иймд ирэх долоо хоногийн Даваа гарагаас эхлэн 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулна” гэлээ.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй