Байнгын хороо Ковидын нэг удаагийн хуулийг сунгахыг дэмжлээ

2021-06-22 16:45
horoo

УИХ-ын Аюулгүй байдал байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа үг хэлэв. Ингээд тус хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн санал хураалт явуулахад гишүүдийн 88.2 хувь нь дэмжлээ.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй