2021-06-18 09:551min00

Өнөөдөр болох үйл явдал

uil

Цахимаар

10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэл;

Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал;

Үдээс хойших хуралдаан:

4.Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хамгаалалт, төрийн өмчит хуулийн этгээдийн засаглалыг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар”

ЭМЯ-нд

11:00 цагт коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийнэ.

Хан-Уул дүүрэг 3 хороо Хьёндэ элеватор таурын 6 давхарт

12:00 цагт Үндэсний спортын холбоод болох Монголын үндэсний бөхийн холбоо, Монголын морин спорт, уяачдын холбоо, Монголын үндэсний харваачдын холбоод хамтарсан хэвлэлийн бага хурал хийнэ.

Төрийн ордны гадна

12:30 цагт 75 настан С.Цэвээн Төрийн гурван өндөрлөгтэй Засгийн газар зөрчигдсөн эрхийг нь сэргээж, өгөх талаар биечлэн уулзах хүсэлтийн дагуу төрийн ордны гадна суулт хийнэ.

Улсын Дээд шүүхэд

УИХ-ын гишүүн Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх хурал болно.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй