Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын хамтран баталсан “Худалдаа, үйлчилгээний газруудад халдвар хамгааллын дэглэм, тусгай нөхцөл шаардлага, цагийн хязгаарын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу худалдаа, үйлчилгээний газруудад эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, корновируст халдвар /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэхэд хяналт тавьж ажилалаа.
Тус шалгалтаар дүүргүүдийн ЗДТГ-ын 40 мэргэжилтэн, цагдаагийн алба хаагч-828, хэсгийн байцаагч-330, мэргэжлийн хяналтын улсын /ахлах/ байцаагч-562, хороодын хэсгийн ахлагч 1700, нийт 3460 хүний бүрэлдэхүүнтэйгээр 3 ээлжээр 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 10:00 цагаас 17–ны өдрийн 01:00 цаг хүртэл хүртэл хугацаанд хийж гүйцэтгэлээ.
Хяналт шалгалтад нийт 1971 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг хамруулсан. Шалгалтаар нийт 245 зөрчил илрүүлж, 126 буюу 51.4 хувийг арилгуулж, нийт 4 хуулийн этгээд, хүнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг үндэслэн нийт 1520.0 мянган төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авч ажилалаа.
Эх сурвалж: НМХГ