Авто замын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил хийгдэж байна

2021-06-17 16:131min0
6

ЧД 18-р хороо, Чингэлтэйн өргөн чөлөө, 7 буудлын эцэс орчимд түр зуурын усархаг бороо ороход усанд автаж улмаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хүндхэн нөхцөл байдлыг үүсгэдэг билээ.

  • Тэгвэл энэхүү асуудлыг шийдвэрлэхээр НЗДТГ, НАЗХГ-ын захиалгаар Геодези, усны барилга байгууламжийн газар бэлтгэл ажлаа ханган, шугам сүлжээ угсралтын ажлыг эхлүүлээд байна.
  • Өнөөдрийн байдлаар /2021.06.16/
  • 36м газар ус зайлуулах шугам хоолой угсарч, ус хүлээн авах шүүрт худаг 2ш, үзлэгийн худаг 2ш суурилуулалтын ажил тус тус хийгдээд байна.
  • Уг төсөл арга хэмжээний хүрээнд: нийт 262м газар шугам хоолой угсралт, зам хөндлөн сэтэлгээ ф600 ган хоолой 23 м, 30ш үзлэгийн болон шүүрт худаг угсрахаар төлөвлөгдсөн.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй