Засгийн газрын 118 дугаар тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн хугацааг зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунган ажиллаж байна. 18 төрлийн үйл ажиллагааг хязгаарласан байдаг. Үе шаттай нээсээр 89 төрлийн үйл ажиллагаанаас 80-ыг нь нээсэн.
Өнөөдрийн байдлаар жагсаал цуглаан, хурим найр, дэн буудал, бүх төрлийн нийтийн бүжиг баар, соёл урлаг, үзвэр спорт, цахим автомат, саун, шашин мөргөлийн газрууд хаалттай хэвээр байгаа.
Ресторан, кафе, сүлжээ хоолны газрыг танхимын 50 хувийн дүүргэлттэй нээхээр болсон байсан. Халдварын нөхцөл хүнд байдалд байна. Нийт манай улсад 83 мянган тохиолдол илэрсэн. Холбогдох мэргэжлийн байгууллагаас зарим төрлийн үйл ажиллагааг хязгаарлахаар болсон.
Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар ресторан кафе, цайны газар, сүлжээ хоолны газруудыг долоо хоногийн хугацаанд заалаар үйлчлэх үйл ажиллагааг нь хязгаарлахаар болсон.
Хэдийгээр өнөөдөр манайд вакцинжуулалт өндөр хувьтай байгаа ч 0-17 насны хүүхдүүд халдварт өртөх нь ихэссэн. Худалдаа үйлчилгээний байгууллагуудаар вакцин хийлгээгүй хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхчүүдийг явахгүй байхыг хүсэж байна.