Засгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргалаа. Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын төсөлд өөрчлөлт оруулж “Боловсрол, соёл урлагийн газар” гэснийг Боловсролын газар, Соёлын хэлтэс гэж өөрчилж, соёл урлагийн чиг үүргийг орон тоо, цалингийн сан, түүнд ногдох үйл ажиллагааны зардлын хамт шинээр байгуулах Соёлын хэлтэст холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шилжүүлж, үйл ажиллагааг нь хэвийн явуулах нөхцөлөөр хангахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.
Соёлын хэлтэс бий болсноор соёлын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, хүн амыг бүх нийтийн соёлын боловсролоор дамжуулан соён гэгээрүүлэх, соёлын өвөө хамгаалах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх төрийн соёлын бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс