2021-06-15 14:031min00

Өнөөдрөөс 16, 17 настнуудыг дархлаажуулж эхэллээ

vac

Өнөөдрөөс 16, 17 настай хүүхдүүдэд Файзер вакцин тарьж эхэлсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Мөн өчигдрөөс жирэмсэн эмэгтэйчүүдийг Файзер вакцинаар дархлаажуулж эхэлсэн юм. Вакцины эхний тунг жирэмсний 14 дэх долоо хоногоос хойших хугацаанд хийх бол давтан тунг жирэмсний 36 дахь долоо хоногоос өмнөх хугацаанд хийлгэх шаардлагатай талаар мэргэжлийн байгууллагууд мэдээлсэн.

Хэрвээ давтан тунг дээрх хугацаанд хийлгэж амжихгүй бол төрснөөс хойш 42 хоногийн дараа вакцины II тунд хамрагдах боломжтой аж.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй