2021-06-15 12:171min00

Сүүлийн хоногт “Ковид-19”-ийн улмаас 11 хүн нас барлаа

covid4

Сүүлийн 24 цагт арван нэгэн  хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.

nas-1024x445 Нэмж 2,386 тохиолдол шинээр бүртгэгдэж, дотоодын халдварын нийт тоо 79,959 боллоо

Тухайн иргэд коронавирусийн халдвар авсан нь батлагдсанаас хойш 2-20 хоногийн хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Тодруулбал,

  • 2-15 хүртэл хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 50-59 насны 3 хүн,
  • 4-10 хүртэл хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 60-69 насны 4 хүн,
  • 5 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 70-70 насны нэг хүн,
  • 13-20 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 80-аас дээш насны 3 хүн өчигдөр коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.

Нийтдээ 380 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Дээрх иргэд амьсгалын архаг дутагшил, уушгины эмнэлгийн бус орчинд үүссэн хоёр талын хатгалгаа, бусад эрхтний дутагдал зэрэг өвчний шинж тэмдэгтэй байсан гэдгийг Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэллээ.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй