Сүхбаатарын дүүргийн нутаг дэвсгэрт нэгэн этгээд гудамжинд буу гарган хүмүүс рүү чиглүүлж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тархсан.
Тэгвэл түүний хуванцар үрлэн сумаар бууддаг тоглоомон бууг эд мөрийн баримтаар хураан авсан бөгөөд СБД-ийн Цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байна гэж мэдээллээ.
Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа бөгөөд тус өдөр 29 настай Б-г эрүүлжүүлсэн.
Л.Баяр