Гонч загасыг аварга том чөтгөрийн загас гэж нэрлэдэг. Учир нь тэрээр маш том олон тооны шүдтэй, түүгээрээ хатуу ясыг ч тас хазах чадвартай бөгөөд жижиг загас, хавч, хоёр нутагтан, сээр нуруугүй амьтдаар хооллодог.
Голын ойролцоо сураггүй алга болсон хүмүүсийн гол буруутан нь Гонч байдаг аж. 1998 – 2007 оны хооронд Гонч махчин загас олон тооны хүний аминд хүрсэн тохиолдлууд гарчээ.
Хамгийн аймшигтай нь тэрээр хүний маханд дурлагч юм. Хинду шашны хүмүүс оршуулгын ёслол хийсний дараа талийгаачийн цогцсыг хэсэгчлэн шатааж голд хаядаг уламжлалтай бөгөөд Гонч түүгээр хооллодог байна. Магадгүй энэ загас хүний мах иддэг болсон гол шалтгаан нь уг шашны зан зүйл, хүмүүсийн үйлдэлтэй холбоотой ч байж болох юм.
Гонч нь нас бие гүйцэх үедээ 2 метр урттай, 90 кг жин хүрдэг. Хамгийн дээд тал нь 140 кг-тай Гонч олдсон байдаг.
Энэтхэг, Зүүн Өмнөд Азийн гол мөрөн, тэр дундаа Кали голд амьдардаг. Мөн дэлхийн хэд хэдэн том амьтны хүрээлэнд байдаг ажээ.
Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба