Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Зургадугаар сарын 09-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 10,653 хүний шинжилгээг лабораторид хийсэн байна. Үүнээс 1,460 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын нийт батлагдсан дотоодын халдвар 71,338 болж нийт тохиолдол 71,104 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Батлагдсан тохиолдлын 1100 Улаанбаатар хотод, орон нутагт нийт 491, эмнэлгээс шалтгаалсан нэг, зөөвөрлөгдсөн 30 тохиолдол батлагдлаа.
Сүүлийн 24 цагт намайн хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Нийтдээ 342 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Нийтдээ 7,498 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 138
- Хүнд 623
- Хүндэвтэр 2,012
- Хөнгөн 4,725 хүн байна.
Сүүлийн 24 цагт нийт 684 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 56,253 боллоо.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байгаа 7,260 хүн байна. Нийтдээ хүнийг гэрт нь үлдээх үү эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үү гэсэн тандалтыг хийж байгаа.
Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт
Хөдөө орон нутагт сүүлийн 24 цагт 491 тохиолдол шинээр бүртгэгдсэн ба нийт халдварын тоо 8,956 боллоо.
Хөдөө орон нутагт бүртгэгдсэн тохиолдлын тоог задалбал:
Л.Баяр