Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Ухнаагийн Хүрэлсүхэд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин баярын цахилгаан илгээсэн тухай Кремлийн вэбсайт Пүрэв гарагт мэдээлсэн байна.

Уг цахилгаанд “Сонгуулийн үр дүн таны улс төрийн нэр хүнд өндөр байгааг батлан харууллаа. Төрийн тэргүүнийхээ хувьд та Орос-Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид улам бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт би итгэлтэй байна” гэж бичжээ.

Зургаадугаар сарын 9-ний өдөр болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгээр Монгол Ардын Намаас нэр дэвшсэн Ухнаагийн Хүрэлсүх 823,326 саналаар буюу нийт сонгогчдын 67.76 хувийн саналаар ялалт байгуулсан юм.

Энэ удаагийн сонгуулийн ирц 59.35 хувьд хүрсэн байна.

 

Эх сурвалж: Kremlin.ru

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн